Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлж байжээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс харьяаллын дагуу ирүүлсэн Тахилга ХХК-ий зөрчлийн хэрэгт холбогдох улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Топаз төвийн караоке баарыг Тахилга ХХК-ий “СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-өөр иргэн А нь түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан зөрчил э тогтоолоо.
Тахилга ХХК-ий гаргасан согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлого болох 1,0 сая төгрөгийг улсын орлого болгон, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийг торгох шийтгэлийг оногдуулж ажиллалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан