Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дээлтэй Монгол наадам” 14:00 цагаас эхэлнэ

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам" арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна.

Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд ирж оролцоно. Мөн “Монгол туургатан мисс” наадмын миссүүд, дүүрэг тус бүрийн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс жагсаалд оролцохоос хүсэлтээ ирүүлж байна. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулна. Энэхүү арга хэмжээ 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан