Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Роккаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тохиож буй Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой тохиож буй явдалд баяр хүргэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь байгалийн гамшгийн үед Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Тухайлбал, Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа болоод уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай зуд, үер, ган, ой хээрийн түймэр зэргийг хор хохирол багатай даван туулах асуудалд анхаарал хандуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Ноён Францеско Рокка дээрх асуудлаар Монгол Улсын Шадар сайдтай үргэлжлүүлэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санал, санаачлагуудыг тусган ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь тус холбооны гишүүн орнуудын дунд үлгэр жишээ болохуйц хууль болсонд талархал илэрхийлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан